
Эдгээд үнэт эдлэлийн брэнд ”LONI DESIGN GROUP”
Loni design group нь этгээд , өвөрмөц загварын ээмэг болон бөгжийг бүтээдгээрээ онцгойрсон 80 гаруй жилийн хосолсон туршлагатай брэнд юм
Тэд үнэт эдлэлүүдээ ихэвчлэн мөнгө болон 10карат, 14карат , 18каратын шар алт, цагаан алт , ягаан алт төдийгүй алтаар бүрсэн платинум зэрэг үнэт металиар хийдэг
80 гаруй жилийн туршлага нь тэднийг бусдаас яалтачгүй онгойруулж чадсан юм. Өвөрмөц , шинэлэг дизайнууд нь тэднийг өрсөлдөөнөөс ялгаруулдаг
Тэд гар урлалын технологийн зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн CAD программ хангамж , 3d принтер ашиглан эдгээр үнэт эдлэлүүдээ бүтээдэг байна.
Канадын Торонто хотод байршдаг энэхүү брэндийн бүтээлүүд өвөрмөц , этгээдээр өөрийгөө илэрхийлэх дуртай хүмүүст таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна.