Аалзан дүрстэй бөгжнүүд

Halloween баярыг тохиолдуулан хачин , этгээд бөгжнүүд танилцуулах эхний амьтан бол ААЛЗ юм. Ихэнх хүмүүс аалзнаас айдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Ийм жижигхэн биетэй шавьжнаас яагаад айдаг юм бол? Миний хувьд бол бие арзас хийгээд л ёстой эвгүй.

Гэтэл энэхүү аалзны дүрстэй гоёл чимэглэлд дуртай хүмүүс байдаг нь сонин , өвөрмөц юм. Үнэт метал, байгалийн үнэт чулуугаар нилээд нарийн гүйцэтгэлээр бүтээгдсэн аалзны дүрстэй үнэт эдлэлүүд хүртэл байдаг юм байна. Ийнхүү та бүхэндээ аалзыг дүрсэлсэн бөгжнүүдийг харуулахын сацуу аалзны талаар хэдэн баримт хэлье.

Дэлхий дээр нийт 45.000-аад төрлийн аалз байдаг. Аалзны дийлэнх төрөл нь аюулгүй бөгөөд үр тариа сүйтгэгч шавьжнуудын популяцийг хянадаг чухал үүрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл аалз байхгүй бол бидний хүнсний хангамж эрсдэлд орох аюултай гэнэ. Аалз нь хоолоо байгаагаар нь залгиж чаддаггүй ба өөрөөсөө гаргасан шингэнээр шингэлж сорж иддэг. Ихэнх аалзны төрөл 8 нүдтэй байдаг ч зарим төрөл нь 6 нүдтэй байдаг.

Бас нэг сонирхолтой мэдээлэл болгоод хэлэхэд аалзнууд хоорондоо их нийтэч гэнэ. Аалзнууд үерийн аюулаас амь аврагдахын тулд цугларч модон дээр том тор нэхэж байсан тохиолдолууд гарч байжээ. Ийм жишээ Пакистан, Австрали зэрэг оронд гарсан ба энэхүү үзэгдэл олон хүнийг гайхшруулжээ. Үерийн аюулаас сэргийлэхийн тулд ийнхүү олон мянган аалз хамтарч моддыг тороороо хучин авсан байна. Дэлхий дээр аалзгүй ганцхан газар байдаг нь Антарктид гэнэ.

Тайвань биологичдын олж нээсэн “Cyclosa Mulmeinensis” гэдэг аалз махчин амьтдыг айлгахын тулд өвөрмөц хэлбэр дүрстэй тор нэхдэг ч тэдгээр нь эсрэгээрээ амьтдын сонирхлыг ихээр татдаг гэнэ. Тэд өөртэй нь ижил хэлбэртэй дуураймал тор хүртэл нэхдэг бөгөөд яагаад ийм үйлдэл хийдгийг нь өнгөрсөн 100 жилийн турш судалж байгаа ч дорвитой таамаглал гаргаагүй байна

Зарим эртний соёлд аалзны найман хөлийг дэлхийн найман талтай холбож дэлхийн захирагч , хүмүүний удирдагч хэмээн үзэж байсан баримтууд байдаг гэнэ. Харин аалзны дүрсний бэлгэдлийн талаар юу гэж үздэгийг сонирхуулъя

Христийн шашинд энэхүү шавжийг эерэгээр хардаг хандлага байдаг ба эртний Ром улсад аз завшаан, баяр баясал , хөгжил цэцэглэлтийг бэлэгддэг байжээ.

Австралийн уугуул оршин суугчид аалзыг ид шидийн амьтан хэмээн бэлэгддэг байсан байна. Аалзны хэлбэр дүрстэй зүйлсийн ерөнхий бэлэгдэлийн хувьд аалз нь найман хөлтэй тул хязгааргүй байдал , энх тайван эрх чөлөөг илэрхийлдэг гэнэ. Тэрээр тороо өөрөө нэхдэг нь хүссэн зүйлээ амьдралдаа хийж чаддаг нэгэн байхыг мөн бэлэгддэг ажээ.