
Арьсан урлалын LeatherFeatherArt брэнд
Украйн улсын иргэн Julia энэхүү гар урлалыг анх үүсгэн байгуулсан ба урлал бүртээ тэр хайраа шингээж бүтээдэгээ онцлон хэлдэг юм. Тэр яагаад энэ бизнесээ эхлүүлсэнээ тайлбарлахдаа: ”Би өөртөө үнэт эдлэл сонгож авахад үргэлж хэцүү байдаг байлаа. Би үнэхээр өвөрмөц , ер бусын зүйлийг хүсч байсан ч миний хэт их шаардлаганд нийцэх зүйлийг олох нь ховор байв. Би их цамаан , голомтгой хүн юм. Хэдэн жилийн өмнө би миний хоёрдогч эх орон минь болох Израйлруу аялахад би тэндээс маш их урам зориг авсан юм. Тэнд амьдардаг миний дүү охин маань ер бусын стильтэй бөгөөд их бүтээлч бүсгүй юм. Тэр яг Индиан бүсгүй шиг дүр төрхтэй. Аз завшаанаар би тэрхүү төрхийг өөртөө туршиж үзэхэд надад маш их таалагдсан. Тэгээд би шийдсэн юм. Энэ бол миний төрх. Гэвч энэхүү хүссэн төрхөнд маань зохицох зүйлсийг худалдаж авахаар хайсан боловч олоогүй юм. Тэгээд би өөрөө хийх талаар бодоод яагаад болохгүй гэж хэмээн шийдсэн юм. Энэ бол эхлэл байсан. Ийнхүү өөрөө өөртөө таалагдах тэр хүссэн загвараа би өөрөө урлаж эхэлсэн юм” хэмээжээ. Ийнхүү энэхүү бүсгүй өд болон арьсыг хослуулж бугуйвч , бөгж , толгойн гоёл , ээмэг , хүзүүний зүүлт зэрэг бүтээлүүд хийж эхэлсэн ажээ.
Эхлээд өөртөө хийж байсан ч эргэн тойрны хүмүүс болон найзуудад нь их таалагдаж захиалга өгч эхэлжээ. Хүмүүсийн захиалга өдөр ирэх тусам нэмэгдсээр байв. Энэхүү бүсгүйн хэлэх дуртай үг ”Аль нэг хүрээнээс давж өөрөө өөртөө ер бусын дүр төрхийг зоригтойгоор туршиж үзээрэй. Ер бусын байхаас бүү ай. Гайхалтай зүйлс үргэлж санаанд оромгүй байдлаар ирдэг” гэжээ.
Тэдний тодорхойлсоноор LEATHER & FEATHER буюу арьс болон өд нь зөвхөн аксессуар биш энэ бол амьдралын хэв маяг юм. Цэвэр байгалийн материалыг гар аргаар бүтээсэн бүтээлүүд юм. Цэвэр арьс, байгалийн цэвэр мод болон жинхэнэ өд энэ бүгд нь миний сэтгэлээ гаргаж буй нэг хэсэг юм хэмээжээ.
Тэр ”Миний бүтээлүүд нь таньд өөрийгөө болон амьдралаа үнэн сэтгэлээсээ , утга учиртай илэрхийлэхэд зориулагдсан юм. Үнэт эдлэл бол биднийг хэн бэ гэдгийг олон талаас нь харуулах , илэрхийлэх уран сайхны арга юм. Үнэт эдлэл бол яахын аргагүй урлагын нэг төрөл бөгөөд энэ нь хэл юм” гэжээ.
Энэхүү брэндийн гоёлууд классик , бүтээлч , онцгой , загварлаг төдийгүй мөн чанартай байгалийн материалын хийцээрээ онцлог юм . Хэрэгтэй зүйлээ хайгаад олж чадахгүй бол өөрөө хий гэж өөртөө хэлсэн нь энэхүү зоригтой , бүтээлч бүсгүйн бүтээлүүдийн эхлэл байжээ.
Энэхүү бүсгүй хамгийн анхны бүтээлээ буюу өөрийнхөө хамгийн анх хийсэн өдтэй ээмэг, өдөн толгойн гоёл, арьсан бугуйвч , арьсан бөгжөө зүүгээд дүү охиныхоо хуриман дээр очиж байсан гэдэг. Өөрийн хүсэж буй дүр төрхөө бүрдүүлэхэд худалдаж авах зүйл олдоогүй тул тэрхүү бүсгүй зоригтойгоор хүссэн гоёлоо өөрийн гараар бүтээсэн гэхээр үнэхээр гайхалтай юм.
Дэлхий дээр ер бусын хувцас , үнэт эдлэл , дагалдах хэрэгсэлээр өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг олон хүмүүс байдаг. Тэдний сонголтын нэг төрөл байж болох энэхүү бүсгүйн бүтээлүүдийг танилцууллаа. Энэ бүсгүйн бүтээлүүдээс манай фэйж хуудсаар дамжуулан захиалах боломжтойг дуулгахад таатай байна. Julia бүсгүйн хэлсэнээр ”Үнэт эдлэл бол таныг илэрхийлэх хэл юм” гэсэн сайхан үгээр нийтлэлээ өндөрлөе