GASPAR GLOVES брэндийн бээлийнүүд

Gaspar Gloves нь 3 дахь үеийн бээлий үйлдвэрлэгч брэнд бөгөөд Dorothy Gaspar-ийн нэрээр нэрлэгддэг. Dorothy Gaspar 1985 онд Унгар улсаас АНУ-д цагаачилж Холливудын одод болох Lady Gaga, Beyonce, Michael Jackson нарын бээлийг урлаж Gaspar-ийн уламжлалыг сэргээж байжээ. Dorothy Gaspar энгийн даруухан студи дотроосоо хосгүй авъяас чадвараараа Холливуд , Prime time телевиз , Broadway продакшн, New York загварын долоо хоног зэрэгт өвөрмөц бээлийнүүдийг зохион бүтээж, нэрээ гаргаж чадсан юм.

Түүний бүтээлүүд холливудын алдартнуудын гарыг олон жил чимсэн юм. Холливудын хүрээнээс гадна стилистүүд, редакторуудын олон төрлийн зураг авалт , олон дууны видъёоны аксесур гоёл болсон юм. Gaspar анхны өндөр зэрэглэлийн бээлийний коллекцио 2009 онд NYC media viewing-д танилцуулж эхэлсэнээсээ хойш Vogue , Cosmopolitan, W Magazine зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй загварын хэвлэлүүдийн нүүр хуудаснуудын нэг хэсэг болж эхэлсэн юм.

Загварын элитүүдийн дунд яригддаг үслэг Pony, зэрлэг гахай , могойн арьсанаасаас эхлээд чанарын өндөр түвшиний ноос хүртэлх дээд зэрэглэлийн материалуудаар өвөрмөц загварын бээлийнүүдийг бүтээдгээрээ онцлог юм. Dorothy Gaspar хэлэхдээ ”Бид бээлийг олон жилийн турш гараа дулаацуулах зорилгоор өмсдөг дагалдах хэрэгсэл гэж үзэж ирсэн. Би бээлийнүүдээ хуучны үеийн загварыг орчин үеийн загвартай нэгтгэхийг хүсдэг. Манай брэнд чиг хандлагыг дагахыг хүсдэггүй. Бид анхааралтай сонгосон материалуудаараа хосгүй үр дүнд хүрэхийн тулд маш эв найрамдалтай ажиллахыг эрхэм болгодог” хэмээжээ.

Энэхүү тансаг зэрэглэлийн бээлий урлагч брэнд маань ”Dita Von Teese Gloves” коллецио хамгийн дур булаам бүсгүйчүүдэд зориулан гаргасан ба энэхүү коллекцийн нүүр царай болсон Dita Von Teese бол дэлхийн хамгийн нэр хүндтэй Burlesque бүжгийн од юм. Dita Von Teese хэлэхдээ ”Загварлаг бээлий бол дэгжин байдлыг нэмж , энгийн хувцасыг маань ер бусын хувцас болгон хувиргах миний нууц юм. Энэхүү бээлийнүүдийг би бусдад үнэ цэнэтэй хэв маягийг санал болгох зорилгоор бүтээлгэсэн” хэмээжээ.

Dorothy Gasper хэмээх гайхалтай ур чадвартай бээлий урлаач бүсгүй маань ийм тансаг зэрэглэлийн үнэтэй бээлий уралдагч өөрөө маш энгийн даруухан нэгэн юм. Түүнд орчин үеийн гял цал сандал, ширээ, ажлын хэрэгсэл байдаггүй. Харин өв залгамжилж ирсэн оёдолын техникүүдээсээ одоо болтол салж чаддаггүй эрхэмлэн дээдэлдэг нэгэн юм.

Түүний өвөө 1890 онд Budapest хотноо Gaspar Gloves компанийг үүсгэн байгуулж байжээ. Гэр бүлийхээ бизнесийг үгүйсгэсэн 9 ахтай ба тэр айлын 10 дахь хүүхэд бөгөөд гурван үеийн уламжлалаа тэр үргэлжлүүлсэн юм. Таньд сонирхуулаад хэлэхэд алдарт Титаник киноны гол дүр Rose-ийн өмссөн бээлийг тэр бүтээсэн юм.

20-р зуунаас өмнө бээлий нь эмэгтэй хүнийг илтгэх бэлгэдэл байв. Өөрөөр хэлбэл нийтлэг өмсдөг байв. Одоо бол түгээмэл биш болж ихэвчлэн өвлийн улиралд өмсдөг. Dorothy Gaspar бол бээлий өмсөх дур булаам үзэсгэлэн гоог дахин нээх зорилгоор бээлийгээ уралдагаа хэлж байсан юм.