BOUCHERON брэндийн амьтадын загваруудаас

Францын үнэт эдлэл бүтээгч Boucheron нь амьтадыг хайралдаг нэгэн болох нь илэрхий бөгөөд 1858 оноос л түүний коллекциудад амьтад багтасаар ирсэн. Өвөрмөц утга , бэлгэдлийг агуулсан эдгээр бүтээлүүд нь маш нарийн хийцтэй. Хамгаалалтын бэлгэдэл, хайр дурлалын бэлгэдэл , энх тайваны бэлгэдэл , эмэгтэйлэг байдлын мөн чанар , бишрэл хүндэтгэлийн бэлгэдэл , үхэшгүй мөнхийн бэлгэдэл гэх мэт бэлгэдлийн утгатай амьтадын бүтээл бүр өөр өөрсдийн гэсэн хүчирхэг түүхийг өгүүлдэг ажээ

Мөн материалын хувьд өндөр зэрэглэлийн метал , үнэт чулуунуудаар бүтээдэг байна. Жишээ нь: Түүний могойн коллекциуд нь шар, цагаан , ягаан алтаар хийгдсэн бөгөөд очир алмаз, индранил, бадмаараг , маргад эрдэнийн чулуугаар уралсан ажээ.

Boucheron брэндийн амьтадын коллекциуд одоогоор нийт 20 гаруй төрлийн амьтадыг багтаадаг. Эдгээрийн нэг болох цагаан тунгалаг кварцан морины хэлбэртэй бугуйвч нь энэхүү брэндийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд театрын хэв маягийн эргэн сануулам загвар юм.

Гарын гоёлоос гадна ээмэгний төрөлдөө ч амьтадыг уралсан нь дараахь ”тоть”-ийг дүрсэлсэн хараа булаам ээмэг юм. 2019 онд загвар өмсөгч Anja Rubik Каннын кино наадам дээр зүүж байсан ба хамгийн шилдэг чихний cuff зүүсэн хүнээр шалгарч байсан юм. Энэхүү ээмгийг алтаар хийсэн ба очир алмаз , аквамарин , олон өнгийн индранил чулуу зэргээр уралсан байна.

Boucheron-ы бүтээлүүдийн загвар нь өнгөлөг гэдгээрээ онцлогтой. Парисын үнэт эдлэлийн ертөнцнөө чамин бөгөөд бүтээлч сэтгэлгээтэй бүтээлүүд гэдгээрээ алдартай. Доорх зурган дээрх хар болон цагаан хун загварын бөгжүүдийг дангаар нь зүүхээс гадна нэг хуруундаа давхарлаад хослуулаад зүүхэд ч их өвөрмөц гоёмсог харагдаж байна

Доорхи зурган дээрх муурны загварууд нь олон жилийн турш Фредерик Баучероны сахиус байсан гэдэг. Тэрээр өөрийн эхнэртээ хамгаалалт болгож могойн хэлбэртэй бугуйвч , бөгжнүүдийг бүтээж бэлэглэдэг байжээ. Британийн загвар өмсөгч , уран сайхны удирдагч Alexa Chung хэлэхдээ: ”Би энэхүү мууран загваруудад маш дуртай. Би түүнийг зүүсэн үедээ өөрийгөө дэг журамтай , бүтээлч , эрх чөлөөтэй , бие даасан эмэгтэйгээр мэдэрдэг. Мөн энэхүү муурны маань ухаалаг харц миний анхаарлыг ихээр татдаг” хэмээжээ.

Boucheron брэндийн эдгээр уран сэтгэмжит , өндөр зэрэглэлийн чанартай материалаар хийгдсэн, нарийн хийцтэй эдгээр бүтээлүүд өөрийн тань ертөнцийг илэрхийлж гайхалтай мэдрэмжийг өгөхөөс гадна сайн сайхан бэлгэдлийг агуулдгаараа онцлогтой. Гар урчуудын гарт амилсан эдгээр зэрлэг амьтадын бүтээлүүдийг танилцуулсандаа таатай байна