
Эмэгтэй хүний мөн чанарын нууцыг бүтээгч CRISTINA ORTIZ брэнд
Загвар зохион бүтээгч Cristina Ortiz Испанийн Арагон хотод төрсөн бөгөөд амьдралынхаа эхний 16 жилийг Канарын арлууд дахь Тенерифе хотод өнгөрөөсөн ба түүний бүтээлч чадварыг хөгжүүлэх төгс орчин байсан юм. Cristina Ortiz хэлэхдээ ”Далай, нар, галт уулын зэргийн байгалийн үзэсгэлэн нь надад уран сайхны нэгдэлийг өгдөг байсан” хэмээжээ.

Cristina Ortiz Парис дахь ”Ecole de la Chambre Syndicale de la Couture Parisienne” загварын институтийг төгссөн. Хожим нь Милан дахь Prada-д Захирлаар томилогдсон. Карьерийнхаа туршид Кристинагийн өндөр ур чадвар , бүтээлч хандлага нь тансаг зэрэглэлийн загварын ертөнцийн нөлөө бүхий дизайнаруудын нэг болгосон юм.
Кристина өөр өөр төрлийн брэндүүдтэй хамтран ажиллаж уналтад орж байсан брэндүүдийг ч дахин сэргээж чадсан чадвартай загвар зохион бүтээгч юм. Шийдэмгий зоригтой шийдэлтэй загвар зохион бүтээгч маань орчин үеийн шинэ хэв маягуудыг бүтээсээр байна. Кристина өөр өөр брэндүүдтэй ажиллахаас гадна өөрийн гэсэн нэрийн брэндийг эхлүүлсэнээр үнэт эдлэлд дуртай мөрөөдлөө биелүүлэх шинэ замыг нээсэн юм
Одоо тэрээр Италийн Милан хотноо амьдардаг бөгөөд 2 хүүхдийн ээж юм. Кристинагийн бүтээлүүд эмэгтэй хүний мөн чанарын нууцыг утгийн төдийгүй нарийн хэлбэр хийцээр бүтээсэн юм. Түүний бүтээлүүд металын хувьд алт болон очир алмазаар хийгддэг.
Кристина өөрийн бүтээлүүдийн талаар хэлэхдээ ”Миний бүтээлүүдийн хэлбэр болон нарийн хийцийн хослол нь гэрэл ба харанхуйн мөнхийн тэмцэлийг илэрхийлдэг. Хүсэл тэмүүлэл болон харанхуй нууцлаг байдлын хүчирхэг ид шидээр өдөөгдсөн мэдрэмжүүдийг гаргахыг хичээсэн” хэмээжээ.
Өөрөөр хэлбэл түүний бүтээлүүд эмэгтэйлэг байдлын зөөлөн мэдрэмжийг алдагдуулахгүйгээр дотоод мэдрэмжийн давамгайллуудыг илэрхийлэхийг зорьдог ажээ. Дизайнерийн маань филисофи түүний хэлсэнээр ”Үнэт эдлэл нь зөвхөн бидний зүүх гоёх зүйл биш харин бидний мөн чанарын нууц илэрхийлэл” юм.
Өөрийн илэрхийлэх бэлгэдлийг үнэт эрдэнэ, үнэт металийн хүчээр бүтээснээр бидэнд гайхалтай мэдрэмжийг өгдөг бөгөөд бусад ертөнцийн ид шидийг татдаг гайхалтай гоо үзэсгэлэн юм.